Дэмжлэгт хяналт хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авч, хэрэгжүүлэх нийслэлийн шуурхай удирдлагын багийн төлөвлөгөө”-ний дагуу тус газраас 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Дарь эх салбар амбулатори, 11 өрхийн Эрүүл мэндийн төвд дэмжлэг хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, харьяа байгууллагын удирдах албан хаагч нарт ажлын 7 хоногт багтаан өрх, тосгоны Эрүүл мэндийн төвд дэмжлэг хяналтыг үргэлжлүүлэн хийх чиглэлийг өглөө.

Бусад мэдээ