Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар нь ЭХЯ-ны сайд Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 1938 оны 105 тоот тушаалаар мөноны 7 дугаар сарын 22-ны өдрөөс Хотыг Захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулсан нь Нийслэл хотод эмнэлгийн төрийн захиргааны бие даасан анхны байгууллага эдүүгээгийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эх үүсвэр болжээ.
Энэхүү Эрүүлийг хамгаалах хэлтэс нь дарга, сургагч, хэлмэрч, тоо бүртгэгч-бичиг хэрэг, жолооч гэсэн 5-н орон тоотой, анхны дарга нь Түмт гэдэг хүн байв.
ЭХЯ-ны харъяанаас Хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн харъяанд Ариун цэврийн салбар, 5-р хорооны эмнэлэг, Аж үйлдвэрийн, Монгол трансын, Амгаланбаатарын, Сургуулийн амбулториуд зэрэг 13 байгууллагыг шилжүүлжээ. Ингэж Нийслэл хотод эрүүлийг хамгаалахын төрийн захиргааны бие даасан байгууллага байгуулагдсанаас хойш хөгжлийн тодорхой үе шат дамжин, бүтэц зохион байгуулалтын болон үйлажиллагааны чиглэлийн хувьд өргөжин тэлж бэхжсээр иржээ.
Тухайлбал: МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн хамтарсан 170/111 дүгээр тогтоолоор 1962 онд Эрүүлийг хамгаалах газар, 1990 “ Эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газар” 1991 оноос ”Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл Мэндийн Газар” гэж тус тус нэрлэх болсон юм.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Эрүүлийг хамгаалах хэлтэс, газрын даргаар 18 хүн томилогдон ажилласнаас 1952 оноос өмнө үндэсний бага эмч нар хэлтсийн дарга хийжсургагч зөвлөх нь Зөвлөлтийн / Орос/ эмч нар байв.1952 оноос үндэсний их эмч нар Эрүүлийг Хамгаалах хэлтсийн даргаар ажилласны анхных нь Г.Цэрэнжав байлаа.
1952-1953 онд Хотын ЭХГ-ын даргаар ажиллаж байсан. Монгол улсын хүний гавьяат эмч.
1953-1954 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Дотор өвчин судлалын зөвлөх, багш, зохион байгуулагч.
1954-1956 онд Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Чих хамар хоолойн өвчин судлалын багш, эрдэм шинжилгээ садалгааны ажил хийж, нэг сэдэвт зохиолоо бичсэн.
1956-1962 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ахмад зохион байгуулагч, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, эрүүл ахуй, түүхийн 3 ном бичсэн.
1962-1970 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын дарга бөгөөд хотын АДХГЗ-ны орлогч даргаар ажиллаж байсан.Анагаах ухааны доктор, авьяаслаг зохион байгуула
Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын даргаар 1970-1978 онд байсан нэрт эрдэмтэн. Анагаах ухааны доктор, хүүхдийн өвчин судлалаар олон ном, товхимол туурвисан.
1978-1991 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Эрүүлийг хамгаалах газар (тухайн үеийн нэршлээр)-ын даргаар ажиллаж байсан. 1940 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн.1964 онд АУДэС төгсч Баянхонгор аймагт эмч, ЭХГ-ын дарга,1991 оноос БГХӨЭСТ-ийн даргаар ажиллаж байлаа. ЗХУ-д нийгмийн ухааны академи төгссөн ахмад зохион байгуулагч юм.
1991-1997 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбарын авьяаслаг зохион байгуулагч. Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан.
1997-2000 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад олон жил удирдах ажил хийж байсан.
2001-2010 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан.
1955 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1978 онд АУДэС, 1983 онд ОХУ-ын Эрхүү хотын АУДэС-д хүүхдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, 1987 онд Герман улсад эм судлалын мэргэжлээр, 1994 онд Англи улсад англи хэл, гоо сайхны курс, 2003 онд АУИС-ийн докторантурт тус тус суралцаж төгссөн.1978-1979 онд Ховд аймгийн Манхан сумын эмнэлэгт хүүхдийн эмч, 1979-1986 онд Улаанбаатар хотын Хүүхдийн 2-р эмнэлэгт эмч, амбулаторийн эрхлэгч, 1986-1993 онд Эм био бэлдмэлийн улсын хяналтын газарт тасгийн эрхлэгч, 1994-2000 онд Магда ХХК-ний ерөнхий захирал, 2001-2010 онд НЭМГ-ын даргаар ажиллаж байсан. НЭМГ-ын анхны эмэгтэй дарга төдийгүй эрүүл мэндийн салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
2010-2014 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан.
1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Октябрийн районы хүүхдийн хэсгийн эмч, клиникийн 1-р амаржих газарт нярайн их эмч, Хүүхдийн 4-р сувилалын эрхлэгч, Хүүхдийн 200-н ортой клиник сувилалын ерөнхий эмч, Эрүүл мэндийн 15-р төвийн ерөнхий эмч, БГЭМН-ийн орлогч дарга, тус эрүүл мэндийн нэгдлийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. Анагаах ухааны магистр, клиникийн профессор, эрүүл мэндийн удирдлагын тэргүүлэх зэрэгтэй.
2014-2016 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, эрүүл мэндийн дэд сайд асан
Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Эрүүлийг хамгаалах яаманд төлөвлөлтийн мэргэжилтэн, Госпиталийн тасгийн дарга, Эрүүлийг хамгаалахын удирдлагын эрдэм шинжилгээний төв, Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эрүүл мэнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Жамомэд” япон-монголын хамтарсан компанийн өрөнхий захирал, Эрүүл мэндийн дэд сайд, Олон улс болон төрийн бус байгууллага, тэргүүн, ЭМЯаманд эмнэлгийн тусламжийн газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газрын дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх, УИХ-н дэд даргын зөвлөх, АШУҮИСургууль, эрдмийн зэрэг олгох зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. Япон улсын Осака, Кочи хотод докторантурт суралцсан.
2016-2021 онуудад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан.Улсын Хавдар Судлалын Төвд их эмч, Сүрьеэтэй Тэмцэх Монголын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Монгол Зөн нийгмийн эрүүл мэндийн байгууллагын захирал, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан.Хүний их эмч, хавдар судлалын болон эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, удирдахуйн ухааны доктор, клиникийн профессор
2021 оноос Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байна.Улсын клиникийн төв эмнэлагт их эмч, Эмчилгээ эрхэлсэн орлогч, Ерөнхий захирал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.Хүний их эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор.