Яаралтай тусламж үзүүлэх, бэлэн байдлыг үнэлэх ур чадварын тэмцээн зохион байгуулагдлаа.

      Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын дунд яаралтай тусламж үзүүлэх, бэлэн байдлыг үнэлэх "ДУУДЛАГА" ур, чадварын тэмцээн 3 үе шаттайгаар  зохион байгуулагдаж эхэллээ.

       Энэ сарын 27-28 ны өдрүүдэд Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 110 өрхийн эрүүл мэндийн төвийн дунд  анхан шатны тэмцээнийг зохион байгуулж , 2-р шатанд өрсөлдөх  60 багийн нэрс  тодроод байна.

      Энэхүү тэмцээнд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар яаралтай тусламж үзүүлэх ур чадвараараа өрсөлдөж буй нь иргэдийн амь насанд аюултай өвчин эмгэг,  гэмтлийг цаг алдахгүй  эрэмбэлэн ангилж, оношилж, эмчлэх тухайн гэмтэл, өвчнөөс үлдэж болох үлдэц, хүндрэлийг эрэмбэлэн ангилах, нас баралтыг бууруулах ач холбогдолтой юм.

 

Бусад мэдээ