“САЙН ТУРШЛАГА-2024” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД тодорлоо.

Тус газраас Нийслэл хотын 385 жилийн ойг угтсан “Сайн туршлага-2024” арга хэмжээг Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг 2017 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа ба Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн тэргүүн туршлага, бүтээлч, оновчтой санал, санаачлагыг бусад байгууллагад танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, хэвшүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой юм.

“Сайн туршлага 2024” арга хэмжээнд нийт 70 эрүүл мэндийн байгууллагын 242 бүтээл оролцож 6 нэр төрлөөр шилдгүүдээ шалгаруулж, шагнал гардууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд мэс заслын туслаж, үйлчилгээний  нэр төрөл нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хүртээмж сайжруулах, цаасны хэрэглээг багасгах, уламжлалт анагаах ухааны эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвд нэвтрүүлсэн бүтээл түлхүү байна.

            Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сайн туршлага арга хэмжээнд оролцсон бүтээлээс “Заавал хэвшүүлэх” шинэ технологи, шилдэг туршлагын жагсаалтыг гаргаж тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна.