“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний шилдэг эмч” шалгарууллаа.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын хоёр дах долоо хоногийг “Хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээ ба хосписийн Дэлхийн өдөр” хэмээн зарласан билээ.

Энэ тэмдэглэлт өдрийн хүрээнд Хавдар судлалын Үндэсний төв, Монголын Хөнгөвчлөх Эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын дунд “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний шилдэг эмч” шалгаруулах тэмцээнийг 2024 оны 10 дугаар сарын 05-аас 08-ны өдрүүдэд 3 үе шаттай  зохион байгууллаа.

Уг тэмцээнд 1-р шатанд нийслэлийн 149 өрхийн эрүүл мэндийн төвийн 152 эмч цахимаар, 2-р шатанд 50 эмч цахимаар, 3-р шатанд 11 эмч Хавдар судлалын үндэсний төвд гардан үйлдлийн шалгаруулалтад оролцож амжилттай өрсөлдлөө.        

Шалгаруулалтын үр дүнд 1-р байрыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Эхэн босго” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч А.Еркебулан, 2-р байрыг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны “Өлзийт манал” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Ч.Үүрийнцолмон, 3-р байрыг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Таны итгэл” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Мөнхтуяа нар тус тус эзэлж мөнгөн шагнал, өргөмжлөл гардан авлаа.