Баянзүрх Эмнэлгийн Нэгдсэн лаборатори нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд лабораторийн эрхлэгч - 1, эмнэлзүйн эмгэг судлаач эмч - 1, Био-Анагаахын мэргэжилтэн - 4, лабораторийн техникч – 3, туслах ажилтан – 1 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс
Баянзүрх дүүргийн хүн амд лабораторийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг бөгөөд цусны дэлгэрэнгүй шинжилгээг 28 үзүүлэлтээр, биохимийн шинжилгээг 23 үзүүлэлтээр, цус бүлэгнэлтийн 4 үзүүлэлтээр, иммунологи шинжилгээг 22 үзүүлэлтээр, клиник химийн шинжилгээг 19 үзүүлэлтээр цусны бүлэг тодорхойлох, цусны хувийн тохироо тодорхойлох зэргээр жилд дунджаар 57,000 гаруй хүнд 100,000 гаруй шинжилгээ хийж гүйцэтгэдэг.
Нэгдсэн лаборатори нь 2024 онд “Эрүүл мэндийн лаборатори - Чанар ба чадавхид тавигдах шаардлага” MNS ISO 15189:2015 стандартаар магадлан итгэмжлэгдэж, 2024 оны 03-р сард “Итгэмжлэлийн гэрчилгээ”-гээ хүлээн авлаа.