“МОНГОЛ” НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛ -2025 арга хэмжээний Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 41 дүгээр тогтоол, Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын яамны сайдын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/17 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/167 дугаар захирамж, НЭМГ – ын даргын 2025 оны А/31 дүгээр тушаалын дагуу “ Монгол Нүүдэлчин” өвлийн фестиваль арга хэмжээ 2025 оны 02 дугаар сарын 16-аас 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/31 дүгээр тушаалын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн  нийт 7 баг томилогдон ажиллаж, 107 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Бусад мэдээ