Хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын удирдамжийг НЭМГ-ын даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/88 дугаар тушаалын дагуу харьяа Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээнд 2024 оны 06 дугаар сарын 24-өөс 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд дэмжлэгт хяналт хийж ажиллалаа.
НЭГ. ХҮНИЙ НӨӨЦ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Үнэлгээнд 8 байгууллага хамрагдав. Үүнээс Багануур, Баянгол эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг бие даасан тасагтай - 3, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх нэгдсэн эмнэлэг дотрын тасагтай хамт - 2, Хан-Уул, Сүхбаатар нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүд мэдрэлийн тасагтай хамт -3 хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Хан-Уул нэгдсэн эмнэлэг 2024 онд мэдрэлийн тасагт хөнгөвчлөхийн 11 ор, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг бие даасан тасаг нээн 20 ортойгоор засвар хийж тохижуулан харьяаллын иргэдэд хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Налайх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүд хөнгөвчлөх сувилахуйн мэргэшсэн хүний нөөцгүй байна.
ХОЁР. ӨРӨӨ ТАСАЛГАА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Нийслэлийн хэмжээнд 2024 оны байдлаар хөнгөвчлөхийн 130 ортойгоор тусламж үйлчилгээ үзүүлж байна.Эрүүл мэндийн байгууллага MNS 5455-1:2005 Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх байгуулагын бүтэц, үйл ажиллагаа стандарт, Эрүүл мэндийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/329 дүгээр тушаалаар батлагдсан “Хөнгөвчлөхийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”-ын дагуу тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Баянзүрх нэгдсэн эмнэлэг хөнгөвчлөхийн эмчилгээ, оношилгооны удирдамж гарган батлан ажиллаж байна.
Тоног төхөөрөмжийг төрлөөр жагсааж үзэхэд ЭКГ, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, хяналтын монитор, пульсоксиметр, отсос, даралтны аппарат, дуслын шахуурга, дуслын памп, тарианы автомат шахуурга, цээж, хэвлий, төвийн венийн хатгалт хийх, асцит соруулах иж бүрдэл, шарх цэгцлэх иж бүрдэл, яаралтай тусламжийн иж бүрдэл, дуслын хөл, ханын хүчилтөрөгч, функциональ ор, энгийн ор, яаралтайн тэргэнцэр, тарианы тэргэнцэр, хөтөвч эр, эм, халууны шил, 1 удаагийн нөөц хэрэгслэлүүд, АВС шүүгээ, сорох төхөөрөмж, кварц, аюулгүй бокс хөргөгч, телевизор зэрэг 31 нэр төрлийн тоног төхөөрөмж хэрэглэж байна.
ГУРАВ. ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
Сувилахуйн тусламж үйлчилгээнд өвдөлтийн үнэлгээ, хооллолт, цагаан хэрэглэл солих, байрлал солих, ивүүр, дэр, цээжийг өндөрлөх, арьсны асаргаа, сувилгаа, нуралт, холголт, цооролтоос сэргийлэх, усанд оруулах, хэсэгчилсэн угаалга хийх зэрэг тусламж үзүүлж байна.
Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Багануур эрүүл мэндийн төвийн хөнгөвчлөхийн тасагт туслах сувилагчийг асаргаа, сувилгаанд чадавжуулан сурган ажиллуулж байна. Дүүрэг, нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөхийн тасгийн эмч, сувилагч нар харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгээс хүнд гарсан үйлчлүүлэгч хүлээлцэх, мэдээллийг хүргэх, эмч сувилагч нар сургалт хийх, гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна.
ДӨРӨВ.САЙН ТУРШЛАГА
ТАВ. ДҮГНЭЛТ