Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь" Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё" өдөрлөгийг Налайх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Өдөрлөгт тус төвийн дарга, удирдлага, харьяа эрүүл мэндийн байгууллагын Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга, чанарын менежер, лабораторийн эрхлэгч бусад албаныхан, үйлчлүүлэгчийн төлөөлөл 80 гаруй хүн оролцов.
Өдөрлөгөөр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж шинжилгээ өгч буй үйлчүүлэгч, жирэмсний нэг цэгийн үйлчилгээ авч буй жирэмсэн эхчүүд, амбулаториор үйлчлүүлж буй 50 гаруй иргэдийн төлөөлөл фокус ярилцлага хийлээ.Ярилцлагаар тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг авалт, угтах үйлчилгээний талаар болон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллах талаар санал хүсэлтийгавч цаашид хэрэгжүүлэх эрсдэлийг төлөвлөгөөг хамтран боловсруулав.Мөн чанарын алба, лабораторийн эрхлэгч нарт "Чанар, аюулгүй байдлын талаарх уулзалт, хэлэлцүүлэг"-ийг амжилттай зохион байгуулав,
Тус өдөрлөгийг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийг түшиглэн эх барих эмэгтэйчүүдийн зохицуулагч нарт болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт үйлчүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилтыг хэрэгжүүлэх дадлага сургалтыг хийхээр дахин төлөвлөн ажиллаж байна.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь үйлчлүүлэгчид ээлтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх,тэдний аюулгүй байдлыг хангах,өвчтөн эмнэлгийн хаалгаар орж ирэхээс эхлээд өвчтөнийг таних, бэртэл гэмтлээс сэргийлэх, халдвар тархахаас сэргийлэх, тэдэнд тав тухтай орчинг бүрдүүлэх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг маш олон асуудал багтдаг тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас үйлчлүүлэгч рүү чиглэсэн цуврал арга хэмжээг харьяа байгууллагатай хамтран бүтэн жилийн турш хийнэ.