“Тусламж үйлчилгээний чанарт – Эрүүл мэндийн ажилтны оролцоо” өдөрлөг боллоо.

       Сонгинохайрхан Эрүүл мэндийн төвд  2024 оны  02 дугаар сарын 28-ны өдөр “Тусламж үйлчилгээний чанарт – Эрүүл мэндийн ажилтны  оролцоо” сэдэвт  өдөрлөг боллоо.

       Тус өдөрлөгийн үйл ажиллагааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Сонгинохайрхан Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт харьяа эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлын алба, Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл 80 гаруй хүн оролцов.

     Өдөрлөгөөр “Сайн туршлага 2023” арга хэмжээний шилдэг бүтээлүүд болон “”Сувилагчийн гарын авлага” номын танилцуулга хийгдсэн. Мөн СХЭМТийн чанарын албанаас 2023 онд зохион байгуулагдсан олон улсын чанарын нийгэмлэг SEOUL-ISOUA 2023 чуулганд оролцож туршлага судалсан талаарх мэдээллээ хуваалцсан нь  шинэлэг санаа, сэдэл өгсөн үйл явц байлаа. Үүний зэрэгцээ Эрүүл  мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдлын шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн эрсдэлийг илрүүлэх төлөвлөгөө боловсруулах талаар  оролцогчдод зөвлөгөө  өгч ажиллав.

     Энэхүү өдөрлөг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчид ээлтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад  эмч, ажилтан бүрийг оролцоо чухал болохыг ойлгож, мэдрүүлснээрээ ач холбогдолтой боллоо хэмээн зохион байгуулагчид болон оролцогчид дүгнэлээ.

 

Бусад мэдээ