Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн лабораторийн тасаг нь тасгийн эрхлэгч, эмнэл зүйн эмгэг судлаач эмч 2, бактериологич эмч 1, эс судлаач эмч 1, биоанагаахын мэргэжилтэн 2, ахлах лаборант 1, лаборант 8, ариутгагч 1 нийт 17 мэргэжилтэний орон тоотойгоор лабораторийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нийт хүн амд үзүүлэн ажиллаж байна. Үүнээс:
Лабораторийн бүтэц
Нэгдсэн лабораторийн тасаг нь гематологи, клиник хими, биохими, бактериологи, иммунологи, молекул биологи, цитологи, серологи, цусны бүлэгнэлт, цусны бүлэг, резус бүлэг тодорхойлох зэрэг шинжилгээний төрлүүдээр лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2023 онд 42 төрлийн үзүүлэлтээр 213905 хүний 434409 сорьцонд шинжилгээ хийсэн байна.
Нэгдсэн лаборатори нь “Эрүүл мэндийн лаборатори - Чанар ба чадавхид тавигдах шаардлага” MNS ISO 15189:2015 стандартаар 2019 онд магадлан итгэмжлэгдэж, 2023 оны 12-р сарын 06-нд магадлан итгэмжлэлийг 2 жилээр сунган, “Итгэмжлэлийн гэрчилгээ”-гээ хүлээн авлаа.