2024.06.19
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 3 жил тутам харъяа Эрүүл мэндийн байгууллагад Цусны аюулгүй байдал зохистой хэрэглээний дэмжлэгт үнэлгээг хийж хэвшсэн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны А/72 дугаар тушаалаар үнэлгээ хийх зорилго, зорилт, хүлээгдэж байгаа үр дүн, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тусгасан удирдамжийг батлуулж мөрдөж ажиллалаа.
Тус ажлын хэсэгт Монголын Цус судлаач эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Альтернатив эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга, зөвлөх зэргийн эмч Т. Алимаа, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөл, Цусны нөөц зохицуулах нэгж хариуцсан эмч Б. Ганбилэг нар орж 14 эрүүл мэндийн байгуулагад үнэлгээ хийж ажилласан.
Хийсэн хугацаа:
2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 10 ны өдрүүдэд хяналт, үнэлгээг хийж гүйцэтгэлээ.
Үнэлгээнд хамрагдсан байгууллагууд:
Үнэлгээг хийсэн чиглэл:
Дэмжлэгт хяналтаар ажлын хэсэг цус сэлбэх үйл ажиллагаанд оролцогч бүх талуудад зөвлөмжийг өгч мэргэжил арга зүйгээр хангасан. Үүнд:
. Цус сэлбэлтэнд оролцдог эмч, мэргэжилтэн:
Цус , цусан бүтээгдэхүүн сэлбэх эмч нар:
Цус сэлбэлтэнд оролцох сувилагч, мэргэжилтэн:
Дэмжлэгт хяналт хийсний дараа Цус, цусан бүтээгдэхүүний зохиостой хэрэглээг төлөвшүүлэх талаар Үзүүлэх сургууль хийлээ
Дэмжлэгт хяналтын мөрөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цусны аюулгүй байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүн”-г Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын цус сэлбэх зөвлөлийн дарга, гишүүдэд танилцуулж, туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор НЭМГ-ын даргын баталсан удирдамж дагуу Туршлага судлах үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зохион байгуулсан.Уг арга хэмжээнд Харьяа 9 дүүрэг, 4 нэгдсэн эмнэлэг, 3 амаржих газар, Энэрэл эмнэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга эсвэл менежер, цус сэлбэх салбар зөвлөлийн дарга, гишүүд, цусны нөөц зохицуулах нэгж хариуцсан эмч, сувилагч нийт 70 хүн оролцсон.
Тус үзүүлэх сургуулиар
1.Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цусны аюулгүй байдлыг хангах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцсан.
2. Заавар шинэчлэн батлах тухай” 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/256 дугаар тушаалыг танилцуулсан.
3 Зохилон тохиолдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэхэд анхаарах асуудал, ЦСЗЗ, Цусны нөөц зохицуулах нэгжийн үйл ажиллагааны талаар сургалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
Мөн Ажлын хэсгээс
-Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргийн Цусны салбар төвийн үйл ажиллагааны санхүүжилтийн талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр болон тус төвийн удирдлагын багтай уулзалт ярилцлага хийн цусны салбар төвийг үйл ажиллагааны зарим зардлуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрхэн шийдвэрлэх Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой лаборатори Цус сэлбэлт судлал, лабораторийн өртөг тооцоог шинэчлэх бодит нотолгоонд үндэслэн шийдвэрлэх ажлыг эхлүүлэхэд хамтран ажиллах талаар санал тавьсан.