Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн лаборатори

     Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн лаборатори нь тасгийн эрхлэгч, эмч , чанарын менежер, техникийн менежер, биоанагаах судлаач , ахлах лаборант,  лаборант, шил угаагч зэрэг мэргэжилтнээс бүрдсэн 28 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон Баянгол дүүргийн нийт хүн амд лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

  • Клиникийн профессор-1
  • АУ-ны магистр 2
  • Лабораторийн ахлах зэрэгтэй эмч-2
  • Ахлах зэрэгтэй лаборант-1 ажиллаж байна.

      Нэгдсэн лаборатори нь гематологи, клиник хими, иммунологи, иммуногематологи, серологи, биохими, бүлэгнэлт, нян судлал, эс судлал, молекул биологийн шинжилгээгээр лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэн, 2024 оны эхний хагас жилийн байдлаар  10 төрлийн 78 нэрийн нийт 164951  шинжилгээ хийж ажиллаа.

      Нэгдсэн лаборатори нь “Эрүүл мэндийн лаборатори - Чанар ба чадавхид тавигдах шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг ханган ажиллаж магадлан итгэмжлэгдэн 2024 оны 10-р сарын 04-нд “Итгэмжлэлийн гэрчилгээ”-гээ хүлээн авлаа.