Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “А Стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх нь” төслийн хүрээнд 2024 онд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-15 настай 247,201 хүүхдийг стрептококкийн илрүүлэг, үзлэгт хамрууллаа.
А Стретококкийн хурдавчилсан оношлуур эерэг гарсан 13,809 (5,6%) сурагчдыг өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хяналтанд авч, эмчилгээнд хамруулж байна.
Уг эрт илрүүлэг үзлэг нь стрептококкийн халдварыг эрт илрүүлэн, урьдчилан сэргийлж, эмчлэн эрүүлжүүлсэнээр стрептококкын шалтгаант зүрхний олдмол гажиг болон бусад эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Мөн төслийн хүрээнд 2023-2024 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, өрхийн эмч нарыг чадавхжуулах 12 удаагийн сургалтыг зохион байгуулан ажиллаа.