Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагын баг "Бяцхан тэмүүлэл" хүүхдийн сэргээн засах төвд ажиллаа. Хүүхдийн сэргээн засах төв нь жилд 20 мянга гаруй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн хоцрогдолтой, чадвар алдалттай хүүхдэд харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тус төвийн тусламж, үйлчилгээний нэр төрөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллана.