БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны салбарын улсын ерөнхий байцаагчдын хамтран баталсан 03-00/13 дугаартай удирдамжийн хүрээнд нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, сургалтын орчны эрүүл ахуйн нөхцөл, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 9 дүүргийн 42 ерөнхий боловсролын сургууль, 2 дотуур байр, 54 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийт 98 байгууллагыг хамрууллаа. Шалгалтын явцад зөөврийн болон хэсгийн усан хангамжтай 85 байгууллагын унд, ахуйн хэрэгцээний ус, 27 байгууллагын эдэлбэр газрын хөрснөөс сорьц авч шинжилгээнд хамруулан 33 дүгнэлт гаргаж, 94 заалттай 28 улсын (ахлах) байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн НЭМГ, НХХААГ-ын дарга нарын хамтарсан хоол хүнсний аюулгүй байдлыг хангах тухай болон сургалтын орчны эрүүл ахуйн нөхцөлийг хангах тухай нийт 3 зөвлөмжийг боловсруулан ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүргүүлэн, 400 орчим эмч, хоол зүйч нарт хүүхдийн хоол үйлдвэрлэл, хүүхдийн байгууллагын орчны стандартын хэрэгжилт цаашид авах арга хэмжээний талаар сургалт зохион байгуулав.