НЗД-ын А/237 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн хамтарсан үзлэг шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаартай хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/31 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтийн байдалд ажлын хэсгийн хамтарсан үзлэг шалгалт хийж байна.

Шалгалтаар нийтийн эзэмшлийн гудамж талбайн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, хашаа хайс, барилга байгууламж, худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна орчны аюулгүй байдал, хаягжилт, хог хаягдалтай холбоотой нийт 265 зөрчил дутагдлыг илрүүлэн Qfield цахим системд бүртгэлжүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 12 эрүүл мэндийн байгууллагад газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Захирамжийн хэрэгжилтийг хангуулах тухай 01/357 дугаартай албан бичгийг хүргүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.