“ДУУДЛАГА” ТЭМЦЭЭНИЙ 3 ДУГААР ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

   Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулан, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын дунд яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах "ДУУДЛАГА" ур, чадварын тэмцээнийг 3 үе шаттай зохион байгууллаа.

      Тэмцээнд төвийн 6 дүүрэг болон алслагдсан бүсээс шалгарсан шилдэг 7 баг аваргын төлөө өрсөлдөж эхний 3 байранд шалгарсан өрхийн эрүүл мэндийн төвд мөнгөн шагнал, өргөмжлөлийг гардуулж баяр хүргэлээ.

        I байр - Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Усан түрүү ӨЭМТ /10 сая төгрөг/

    II байр - Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Тэгш-Өлзий ӨЭМТ /8 сая төгрөг/

     III байр - Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Мэнд саруул ӨЭМТ /6 сая төгрөг/

     

   

     Уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ламбаа, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн С.Алтансүх нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

      Яаралтай тусламжийн бэлэн байдал, ур чадвар үнэлэх энэхүү тэмцээнийг нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулж, 2 сар орчим хугацаанд үргэлжилсэн ба анхан шатны 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож өрхийн эмч нарын мэдлэг, ур чадвар, ажлын онцлогийг иргэдэд таниулж байгаагаараа онцлог байв.

    Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр сэдэвчилсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Бусад мэдээ