Тус газраас санаачлан Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, төлбөрийн арга, төсвийн гүйцэтгэл, тайлагналт, болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 04 дүгээр тогтоолын танилцуулгын талаар сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтнуудад зохион байгуулж ажиллалаа.
Уг хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зөвлөх А.Батбаяр, Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын Төсвийн ерөнхий нягтлан бодогч, ахлах шинжээч С.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайдын багцын нэгдсэн төсвийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Батчимэг, ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, ахлах мэргэжилтэн Д.Булгантамир, Г. Лхагвасүрэн нар оролцож Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 онд шинэчлэн баталсан тогтоолын хүрээнд төсвийн нарийвчилсан хуваарьт тохируулан орлого, зарлагын төлөвлөлтийг хэрхэн хийх, гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хэлэлцүүллээ.