Улаанбурханы өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.
Хоёр дах тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 1 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр, гурав дах тохиолдол 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 нислэгээр ирсэн иргэд байна.
Иймд дээрхи нислэгээр хамт ирсэн зорчигчдод халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд нуухтаж үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд өглөө 08:30 цагаас 22:30 цаг хүртэл хандан үзлэг шинжилгээнд хамрагдана уу! Тодруулах зүйлсээ 89016199 утсаар холбогдоно уу.
Мөн ХӨСҮТ-өөс улаанбурхан батлагдсантай холбоотой нислэгээр хамт ирсэн иргэдтэй холбогдох үед үнэн зөв мэдээлэл өгч хамтран ажиллана уу. Ингэснээр халдварын цар хүрээг цаг алдалгүй тодорхойлж, хариу арга хэмжээг 72 цагийн дотор авч хэрэгжүүлэх ба халдвар цааш хүн амын дунд тархахаас сэргийлэх боломжтой болох юм. Өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчний эрсдлээс хамгаалаарай!