Улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 18 боллоо.❗️❗️❗️

МЭДЭГДЭЛ 📌📌📌

✅Өмнөговь аймгаас мэдээлэгдсэн сэжигтэй тохиолдлоос Улаанбурхан өвчний 3 тохиолдол лабораториор батлагдаж нийт тохиолдлын тоо 18 боллоо.

✅Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр/ягаан/-ээс лавлан харна уу.

✅Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

✅Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.

Тодруулах, лавлах зүйлсээ☎ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Бусад мэдээ