Хяналт шалгалтын мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын 2025 оны "Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай" А/ 33 дугаар захирамж, НЭМГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа Эрүүл мэндийн байгууллагын нийт 118 албан хаагч 2025 оны 01 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд БЗД-ийн 23, 24, 30, 34 дүгээр хорооны гэр хорооллын 3200 гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуухны бүрэн бүтэн байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, судалгаа мэдээллийг цахим болон цаасан байдлаар авч, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.

 

Бусад мэдээ