Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/01 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 29 эрүүл мэндийн байгууллага Сар шинийн баярыг угтан 2025 оны 02 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд нийт 3638 ажилтан, албан хаагчдыг оролцуулан, байгууллагын гадна орчны 50 метр талбайг хамруулан, нийт 156882.7 м.кв талбайд их цэвэрлэгээ хийж ажиллалаа.