Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтад 2025 онд хамрагдахаар зарлагдсан хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 54 аж ахуй нэгжид 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөрдөх хууль дүрэм, журам, стандарт, цэвэрлэгээ халдваргүйтгэл, халдваргүйтгэлийн бодисын хэрэглэх аргууд, дотоодын хяналт сэдвээр батлагдсан хөтөлбөрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд сургалт зохион байгуулж, санал солилцов.