Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтийн ахуйн үйлчилгээ эрхлэгч 63 аж ахуйн нэгж, иргэнд Зочид буудал, амралтын газар, үсчин, гоо заслын үйлчилгээнд тавигдах стандарт, эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага сэдвээр сургалт зохион байгуулж, улсын байцаагчийн 2 төрлийн зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.