Томуу өвчин нь вирусээр үүсгэгддэг өндөр халдвартай, тархалт хурдан, түгээмэл тохиолддог өвчин юм. Улаанбаатар хотод томуугийн дэгдэлтийн хамгийн идэвхтэй үе нь 1 дүгээр сард байдаг. Энэ үед бүх насныхан томуугаар өвчлөх эрсдэлтэй ч бага насны хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүн болон жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү хүнд тусах эрсдэлтэй. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээгээр сүүлийн 5 жилд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүд томуугийн хүндрэл болох уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэх тохиолдол эрс ихэсдэг тул хайртай хүмүүс, энхрий баяцхан үрсээ үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлье.