ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БУЙ ҮЕД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ ҮҮ
- Үерийн голомтод ажиллаж байгаа хүмүүс дараах тохиолдолд гарын ариун цэврийг сайтар сахих
- Үерийн усаар бохирдлогдсон хоол хүнс, эд зүйл, усанд хүрсний дараа
- Хоол бэлтгэх, идэхийн өмнө
- Анхны тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө болон дараа гараа савандаж, цэвэр усаар сайтар угаана
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг гар угаах нөхцөл бүрдээгүй үед хэрэглэх
- Ажиллах хугацаандаа гар, арьс салстаа гэмтээхгүй байх, халдвар дамжихаас сэргийлэх
- Ил шархтай бол үерийн ус руу орохгүй байх
- Усны хамгаалалттай шархны наалт хэрэглэх, боолт хийх
- Савантай цэвэр усаар шархаа цэвэрлэж, бохирдуулахаас сэргийлэх
- Хэрэв шарханд улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй эрүүл мэндийн байгууллагад хандах
- Хувийн хамгаалах хувцас өмсөх
- Арьс, салстаа гэмтээхээс сэргийлж, резинэн бээлий, урт түрийтэй усны гутал, нүдний шил, амны хаалт хэрэглэх
- Хамгаалах хувцасны бохирдсон хэсэгт аль болох хүрэхгүйгээр бээлийтэй гараар гадагш нь хуйлах маягаар тайлан бохирын уутанд хийх
- Жавелионы 0.03%-0.06%-ийн уусмал /10 литр усанд 2 болон 4 ширхэг/ бэлтгэж, гутал, хувцасны гадаргууг шүршиж халдваргүйжүүлэх
- Бохирлогдсон хоол хүнс хэрэглэхээс татгалзах
- Үерийн усаар бохирлогдсон хоол хүнсийг шууд хаях, хэрэглэхгүй байх
- Ундны усыг баталгаат газрын ус, савласан ус, буцалгасан ус хэрэглэх
- Химийн бодис агуулсан бүтээгдэхүүнтэй харьцсан бол арьс салстаа савантай, цэвэр усаар угаах
- Могойнд хатгуулах, шумуул, шавьж, мэрэгч амьтанд хазуулахаас сэргийлэх, шавьж үргээх бодис хэрэглэх