Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд ТТӨ 10,000 хүн амд 21.6 (Улаанбаатарт 15.0, аймгийн дундаж 27.3) тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд АЗЦХХ 10,000 хүн амд 2.2 (+0.9) тохиолдол байгаа нь УТТЦХҮ-гээр УЛИРАЛ ХООРОНДЫН ТҮВШИН-д байна.
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид Улаанбаатар хот болон Дорнод аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 54 сорьцонд SARS-CoV-2 вирүс илрүүлэх шинжилгээ хийхэд 5 (9.3%) сорьцонд SARS-CoV-2 вирус илэрсэн байна.
Түүвэр сонголтоор 28 сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирус илрүүлэх шинжилгээгээр:
11 (39.3%) сорьцонд риновирүс,
❖ 3 (10.7%) сорьцонд амьсгалын замын синцитиал вирус,
❖ 1 (3.6%) сорьцонд хүний метапневмовирус,
❖ 4 (14.3%) сорьцонд SARS-CoV-2 вирус тус тус илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 87254 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 3107 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 3.6%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундажаас 0.2%-иар нэмэгдсэн байна.