Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтныг чадавхжуулах, удирдахуйн ухаанаар мэргэшүүлэх зорилгоор Удирдлагын академын Удирдахуйн ухааны сургуультай хамтран мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Цаашид энэхүү сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг хамруулах нөхцөл бүрдэнэ.