Нийслэлийн Засаг даргын тамгын газар, засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн эрүүл мэндийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гаян их сургуулийн Гил эмнэлэгтэй хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг СХД-н нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа. 2023 онд зүрхний хавхлагийн гажигтай 1 хүүхдэд мэс заслыг амжилттай хийсэн. Тус эмнэлгээс нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй 3 хоногийн турш 150 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өглөө. Энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, хамтран ажиллахаар харилцан ярилцаж байгаа бөгөөд 2025 онд яаралтай мэс засал шаардлагатэй 2 хүүхдэд БНСУ-н Гил эмнэлэгт мэс засал хийлгэхээр ажиллалаа.