СOVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх олон улсын цахим хурал боллоо

БНХАУ-ын Бээжин хотын Ардын Засгийн Гадаад харилцааны газраас "БНХАУ Засгийн газар болон орон нутгийн зүгээс COVID-19-ийн эсрэг ямар арга  хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа талаар олон улсын цахим хурлыг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав. Тус цахим хуралд Бээжин хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Сөүл, Токио, Лондон, Парис, Будапешт зэрэг 26 хот, 3 олон улсын байгууллагын 60 гаруй төрийн албан хаагчид, олон улсын байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож, БНХАУ-ын туршлагаас хуваалцаж харилцан ярилцав.

Улаанбаатар хотоос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн А.Отгонтуяа, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гадаад харилцааны мэргэжилтэн С.Намжилмаа нар оролцов. 

Хөтөлбөрийн дагуу Бээжин хотын Халдварт өвчин судлалын газрын Олон улсын Эрүүл мэндийн төвийн дарга Ян Пэн COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх, онцгой үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ"-ний талаар, Бээжин хотын Дитан эмнэлгийн дарга Ли Анг "COVID-19-ийн эмчилгээ" гадаадын импортын менежмент зэрэг хотын хэмжээнд ерөнхий урьдчилан сэргийлэх арга болон хяналтын байдлын тухай товч мэдээлэл хийв.

Илтгэлээс онцлоход:

Бээжин хотын халдварт өвчнөөс сэргийлэх стратеги бодлого:  

Тохиолдлоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн дэгдэлт дахин гарахаас урьдчилан сэргийлэхэд хатуу хэрэгжүүлэх үүрэг хариуцлага:

    Хатуу хэрэгжүүлэх "Дөрвөн үүрэг хариуцлага"

    Хувийн хамгаалалтын есөн зөвлөгөө

 

Бусад мэдээ