"Бидний сувилагч, Бидний ирээдүй᠌"

       Английн иргэн Флоренс Найтингелийн төрсөн өдөр 05 дугаар сарын 12-ны өдөр “Олон Улсын Сувилагчийн өдөр”- ийг угтан Сувилахуйн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлсэн, бүтээлч, оновчтой санал, санаачлагыг дэмжин ажилласан, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бүтээлч ажил хийсэн “Шилдэг сувилахуйн алба” шалгаруулах арга хэмжээг Монголын Сувилагчдын нийгэмлэг, Сувилахуйн Амьдрал төвтэй хамтран зохион байгууллаа.

2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Алтан дэнлүү-2024” арга хэмжээний “Шилдгийн шилдэг Сувилахуйн албаар” Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба, “Шилдэг Сувилахуйн алба” Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба, Монголын Сувилагчдын нийгэмлгийн “Сувилахуйн шилдэг тусламж, үйлчилгээтэй байгууллагаар” Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба тус тус шалгарлаа.

 Олон Улсын Эх баригч, Сувилагчдын өдрийг тохиолдуулан харьяа эрүүл мэндийн байгууллагын эх барих, сувилахуйн хүний нөөцийг нэмэгдүүлэх, сурталчлах, нэр хүндийг өсгөх зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 6-аас 12-ны өдрийн хооронд ерөнхий боловсролын 25 сургуулийн 980 төгсөгчдийг  хамруулав. Төгсөгчдийн дунд эх баригч, сувилагч мэргэжлийг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг, “Миний мэдэх сувилагч” сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

Бусад мэдээ