- Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө www.tzmoh.gov.mn бүртгэл, зөвшөөрлийн цахим хуудсаар илгээнэ.
- Цахим хуудаст байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэх ба тоон гарын үсэг олгох зөвшөөрөлтэй байгууллагаас тоон гарын үсэг авна. /татвар, нийгмийн даатгалын системд нэвтрэх тоон гарын үсгээр нэвтрэх боломжгүй тул шинээр авна/
- Хүсэлтээ илгээсний дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эх хувиар төлбөрийн баримтын хамт НЭМГ-ын 207 тоот өрөөнд авчирч өгнө. Хүсэлтийг цахим хаягаар илгээхтэй холбоотой тодруулах зүйлийг 75116420 дугаараас лавлана уу.
Бүрдүүлэх материал:
- Албан хүсэлт
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Компанийн дүрмийн хуулбар
- Эмийн аюулгүй байдлын мэдээ /зөвхөн эмийн санд хамаарна/
- Эрүүл мэндийн ажилтны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом, лицензийн хуулбар
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /сүүлийн 3 жилээр/
- Аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
- Үйл ажиллагааны тайлан /www.tailan.ubhealth.mn хаягаар илгээдэг жилийн эцсийн тайлан, сүүлийн 3 жилээр/
Хувийн ортой эмнэлэг, клиник, сувилал:
· Хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-202
· Сувиллын байгууллагын үйл ажиллагааны тайлан ЭМТ-203
· БЗДХ-ын кабинетийн үйл ажиллагааны тайланг ЭМТ-305
· Нүүр амны кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-309
· Арьсны кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-312
Эмийн сан нь үйл ажиллагааны тайланг хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлангийн ЭМТ-201.27-1, 2, 3 маягтаар өгнө. Үүнд:
- 201.27.1- Хүлээн авсан жорын тоо, төрлөөр
- 201.27.2- Борлуулалтын орлого
- 201.27.3 – Эмийн нөөцийн тайлан
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт