Баярын өдрүүдэд ажиллах эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах эмнэлэг эрүүл мэндийн

байгууллагуудын цагийн хуваарь ⏱

Баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана. НЭМГ-ын даргын 2023 оны А/103, А/104 дүгээр тушаалын дагуу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд байгууллага бүр хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулахаар боллоо.

Тухайлбал: 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл:

🔵 Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв /мэс засал, эмчилгээ/,

🔵 Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет,

🔵 Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Тус хугацаанд НЭМГ-ын 77990101-01-04 дугаарын утсаар иргэдийн санал, хүсэлт, талархал, өргөдөл, гомдлыг хүлээн авна.🕘

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын

 

бичвэр нарын зураг байж магад

 

Бусад мэдээ