Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр 2023 оны 3 сарын 24 ний өдөр "Тийм ээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна! уриан дор явагдах гэж байна

 

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 2023 онд дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг  "Тийм ээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна!  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ нь итгэл найдвар манлайлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ДЭМБ-ын шинэ зөвлөмжийг илүү хурдан хэрэгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, сүрьеэгийн тахалтай тэмцэх олон салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Манай улсад энэ өдрийг 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон. 

Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ.

Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувь нь хүүхдэд тохиолдож буй бөгөөд нийт өвчлөгсөдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа юм.

Жилд 200 орчин хүн энэ өвчнөөс болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зөвхөн 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт орсон байна. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүйг сануулж байгаа юм.

Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нянгаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварладаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болзошгүй. Гэхдээ бүрэн эдгэрдэг өвчин юм.

Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл өрхийнхөө эмчид хандан цэрний болон бусад шинжилгээг өгөх шаардлагатай. 

  •  2 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах
  • Халуурах /37-38 хэм/
  • Цэр гарах, цэр цустай байх
  • Хөлрөх
  • Цээжээр өвдөх
  • Жин буурах
  • Амьсгаадах
  • Ядрах, хоолонд дургүй болох
Бусад мэдээ