Нийслэлийн Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн шалгарлаа

  2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан Нийслэлийн 2024 оны шилдгээр шалгарсан өрх, иргэнд шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. 

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ӨРХӨӨР

      БЗД, 19-р хорооны иргэн ЦэенОйдовын Сумьяадорж ам бүл 6, амьдарч буй орчны эрүүл ахуй, ариун цэвэр, орчны  тохижуулалт сайжруулан, урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр гэр бүлээрээ хамрагддаг, илүүдэл жингүй амьдрах эрүүл зан үйлийг эрхэмлэн амьдардаг эрүүл мэндээ дээдлэгч өрх.

      ЧД,19-р хорооны иргэн  Цэвэгжавын Мөнхжаргал ам бүл 6, эхнэр 4 хүүхэд, ач зээ нарын хамт амьдардаг, эрүүл мэндийн нэг ба хоёрдугаар бүлэгт хамрагдсан, гэр бүлээрээ 2008 оноос хойш явган алхалт, ширээний теннисээр хичээллэж, урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагддаг, орчин тойрондоо 350 гаруй төрлийн мод, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж хэрэглэдэг, өрхийн 2 гишүүн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналт, эрүүл зан үйлийг хэвшүүлэгч өрх.

     БНД, 5-р хорооны иргэн Баасанхүүгийн Наранхүү ам бүл 5, өрхийн гишүүд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж, өрхийн хэрэглээгээ хангаж, эрүүл, аюулгүй, тохилог, амьдрах орчинг бүрдүүлэн амьдардаг, ариун цэвэр, эрүүл зан үйлийг төлөвшүүлсэн эрүүл мэндээ дээдлэгч өрх.

     СБД, 19-р хорооны иргэн Гомбын Наранцэцэг ам бүл 3 охин, зээгийн хамт амьдардаг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж, өрхийн хэрэглээгээ хангаж эрүүл зан үйлийг эрхэмлэдэг, эрүүл, цэвэр амьдрах орчин бүрдүүлсэн, тохилог тухтай эрүүл амьдралын хэвшүүлсэн эрүүл мэндээ дээдлэгч өрх.

      БНД 3-р хорооны иргэн Шижээсүрэнгийн Эрчимтөгс ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг урлаг, фитнесс, хөл бөмбөг, бүжиг гэх мэт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэдэг, өрхийн гишүүд халдварт бус өвчний эрсдэлгүй, амьдарч буй эргэн тойрондоо үлгэр дуурайлал үзүүлдэг өрх. 

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ИРГЭНЭЭР

   БЗД, 30-р хорооны иргэн Жүгдэрийн Моломжамц ам бүл 2, 1963 оноос хойш дугуйн спортоор хичээллэж спортын мастер, дугуй спортыг сурталчлан таниулагч дугуйн зөвлөлийн шүүгч, эрүүл амьдралын орчин, хэв маягийг хэвшүүлсэн, архи тамхинаас татгалзах сэдэвт сургалт иргэдэд зохион байгуулдаг эрүүл мэндээ дээдлэгч Гавьяат тээвэрчин иргэн.

    БЗД, 21-р хорооны иргэн  Бямбахүүгийн Отгонбаяр эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг ахуйдаа бүрдүүлэн өөрийн эзэмшлийн талбайд мод бут, цэцэг тариалж, Өрхийн эрүүл мэндийн төвдөө харьяалах эрүүл мэндийн боловсрол олгох сайн дурын идэвхтэн бөгөөд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд амны хөндийн эрүү ахуй, осол гэмтлээс сэргийлэх арга, хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээ сэдвүүдээр иргэдэд боловсрол олгодог эрүүл мэндээ дээдлэгч иргэн.

    БГД, 29-хорооны иргэн Ширчинжунайн Наранбулаг 2021 оноос хойш фитнессээр хичээллэж буй багш, дасгалжуулагч, гэр зөвлөмжийн дагуу жимс, хүнсний ногоо, цагаан идээг тогтмол хэрэглэдэг, бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошгын мэдээллийг уншдаг, арван хүүхэд төрүүлсэн алдарт эхийн нэгдүгээр одонт эрүүл мэндээ дээдлэгч иргэн.

   ЧД, 18-р хорооны иргэн Чимэдийн Болдбаатар хөнгөн атлетикийн 60, 100, 200, 400, 800, 1500, 3000, 5000, 10000, 21000, 50000 метрийн гүйлтүүдэд, Улаанбаатр, Багахангай, Дархан зэрэг марафонуудад оролцож 16 алт, 13 мөнгө, 8 хүрэл медал хүртсэн, эрүүл цэвэр, амьдрах орчин, эрүүл хүсний ногоо, жимс жимсгэнэ тариалан ахуй хэрэглээндээ хэрэглэдэг өндөр настан иргэн.

    ЧД, 24-р хорооны иргэн Аюушийн Юмчинсүрэн 2017 оноос хойш спротоор хичээллэж, 15кг хасаж, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, өөсрдийн хоббиг хөгжүүлэхээр Соёмбо спорт заалыг байгуулан, 3 насны ангилалд спорт клубыг хичээллүүлж, бусад нөлөөлөгч иргэн.

     БГД, 27-р хорооны иргэн  Жаргалсайханы Өлзийсайхан биеийн тамир, гүйлт, спортоор тууштай хичээллэгч, гар бөмбөг, хийн дасгал, аэробекийн улс, нийслэл, дүүргийн чанартай олон тэмцээнд уралдаанд оролцож, тэмцээнд жил бүр орж, харьяалах өрх хорооны иргэдэд хөдөлгөөн, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилан таниулж буй эрүүл мэндээ дээдлэгч иргэн.

    БГД, 8-р хорооны иргэн Дашдондовийн Оюун-Эрдэнэ 2011 оноос бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 40 гаруй удаа бэлэглэж  “Бахархал 40”,  “Хүндэт донор” өргөмжлөлт эрүүл мэндээ дээдлэгч иргэн.

     ХУД, 10-р хорооны иргэн Болормаагийн Амарсанаа өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр ажилладаг бөгөөд фитнессээр хичээллэж, гэр зөвлөмжийн дагуу жимс, хүнсний ногоо, тогтмол хэрэглэдэг, лаазалсан, бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд эрүүл аж төрөх, дасгал хөдөлгөөн, ахуйн осол гэмтэл, бага насны хүүхдийн гэмтлээс сэргийлэх, амилуулах суурь тусламж, үе тэнгийн дээрэлхэлт түүнээс сэргийлэх гэх мэт эрүүл мэндийн боловсрол мэдлэг түгээгч эмч, эрүүл мэндээ дээдлэгч иргэн.

    БГД, 7-р хорооны иргэн Лхаасүрэнгийн Мөнх-Эрдэнэ цэргэжлийн спортын мастер, энхийг сахиулагч цэргийн албан хаагч, дугуйн спорт, гардан тулаан, гимнастикийн спортоор 2005 оноос хойш тасралтгүй хичээллэж, E level дугуйн клубын үүсгэн байгуулж, найз нөхөд дүүргийн иргэдэд идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалдаг, илүүдэл жингүй, халдварт бус өвчний эрсдэлгүй, эрүүл, идэвхтэй амьдрах амьдралын хэв маягийг хэвшүүлсэн иргэн.

    БНД, 3-р хорооны иргэн Нанзадын Доржханд  2011 оноос иог бясалгал, 2017 оноос нийтийн бүжгээр хичээллэж буй ахмад наснны төлөөлөл, рейки бясалгалын аргыг дүүргийн иргэддээ зааж хичээллэдэг, шугам бүжгээр дүүргийн чанартай тэмцээнд оролцож, бусдыг уриалан, эрүүл амьдрах орчин зан үйлийг төлөвшүүлсэн иргэн.

Бусад мэдээ