Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, 29.2.4 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн кассын системд эмийн жорын функц нэмэх шаардлага үүссэн тул Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмээр үйлчилдэггүй эмийн сантай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гурвалсан гэрээг байгуулахаар төлөвлөсөн байна.
Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөлтэй эмийн сангууд тус газартай холбогдон гэрээ байгуулахыг уламжилж байна.
Холбоо барих дугаар: /51/ 260224