Сүүлийн үед цахим орчинд Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн tzmoh.gov.mn цахим системд шинээр хүсэлт илгээх, сунгах, хаяг байршил өөрчлөх зэрэг хүсэлтийн шаардагдах баримт бичгийг таны өмнөөс бүрдүүлэн, цахим системд оруулж өгнө гэх зар нийтлэгдэх болсон.
Энэхүү үйлчилгээг авснаар баримт бичгийг буруу, дутуу эсхүл хуулийн хугацаа хэтрүүлэх зэргээс шалтгаалан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрсдэл үүсч болзошгүй тул өөрийн байгууллагын оруулсан хүсэлт бүрийг хянаж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.