Эмийн сангийн захирал, эрхлэгч нарт

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн сунгалт болон ажлын байр шилжин байрших тохиолдолд ажлын байр нь Орон сууцны зориулалт бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй бол Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг үндэслэн тусгай зөвшөөрлийн сунгалт болон хаягийн өөрчлөлт хийгдэхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

Жич: Шинээр тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн ажлын байранд Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №02 хурлын шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

 

 

Бусад мэдээ