ЭМИЙН САНГИЙН ЭРХЛЭГЧ СОЛИХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР
- Эмийн сангийн эрхлэгч солих хүсэлтийг www.tzmoh.gov.mn бүртгэл, зөвшөөрлийн цахим хуудсаар илгээнэ. /“нэмэлт өөрчлөлт” цэснээс “эмийн сангийн эрхлэгч солих” сонголтыг сонгон хүсэлтээ илгээнэ/
- Цахим хуудаст байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэх ба тоон гарын үсэг олгох зөвшөөрөлтэй байгууллагаас тоон гарын үсэг авна. /татвар, нийгмийн даатгалын системд нэвтрэх тоон гарын үсгээр нэвтрэх боломжгүй тул шинээр авна/
- Хүсэлтээ илгээсний дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эх хувиар төлбөрийн баримтын хамт НЭМГ-ын 207 тоот өрөөнд авчирч өгнө.
- Хүсэлт илгээхтэй холбоотой тодруулах зүйлийг 77990101(1), 75116420 дугаарын утаснаас лавлана уу.
Бүрдүүлэх материал:
- Албан хүсэлт
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Өөрчлөх хүсэлт ирүүлсэн эрхлэгчийн өөрийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар
- Чөлөөлсөн тушаал /Өмнө нь ажиллаж байсан эм зүйчийн/
- Томилсон тушаал /Шинээр томилогдож буй эм зүйчийн/
- Шинээр томилогдож буй эм зүйчийн диплом, лиценз, иргэний үнэмлэхний хуулбар
- Шинээр томилогдож буй эм зүйчтэй хийсэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт