ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР

 

  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө www.tzmoh.gov.mn бүртгэл, зөвшөөрлийн цахим хуудсаар илгээнэ.
  • Цахим хуудаст байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэх ба тоон гарын үсэг олгох зөвшөөрөлтэй байгууллагаас тоон гарын үсэг авна. /татвар, нийгмийн даатгалын системд нэвтрэх тоон гарын үсгээр нэвтрэх боломжгүй тул шинээр авна/
  • Хүсэлт илгээхтэй холбоотой тодруулах зүйлийг 77990101(1), 75116420 дугаарын утаснаас лавлана уу.

Бүрдүүлэх материал:

  1. Албан хүсэлт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Компанийн дүрмийн хуулбар
  4. Эмийн аюулгүй байдлын мэдээ /зөвхөн эмийн санд хамаарна/
  5. Эрүүл мэндийн ажилтны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом, лицензийн хуулбар
  6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /сүүлийн 3 жилээр/
  7. Аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  8. Үйл ажиллагааны тайлан /www.tailan.ubhealth.mn хаягаар илгээдэг жилийн эцсийн тайлан, сүүлийн 3 жилээр/

Хувийн ортой эмнэлэг, клиник, сувилал:  

·         Хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-202

·         Сувиллын байгууллагын үйл ажиллагааны тайлан ЭМТ-203

·         БЗДХ-ын кабинетийн үйл ажиллагааны тайланг ЭМТ-305

·         Нүүр амны кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-309

·         Арьсны кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-312         

Эмийн сан нь үйл ажиллагааны тайланг хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлангийн ЭМТ-201.27-1, 2, 3 маягтаар өгнө. Үүнд:

  • 201.27.1- Хүлээн авсан жорын тоо, төрлөөр
  • 201.27.2- Борлуулалтын орлого
  • 201.27.3 – Эмийн нөөцийн тайлан
  1. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  2.  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Үйлчилгээний төрөл, чиглэл

Мөнгөн дүн

Эрх зүйн үндэслэл

Төлбөр төлөх заавар

1

Эмнэлэг, сувилал

120.000 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг

 

 

 

 

НЭМГ-ын Төрийн сангийн 100200020401 дансанд тушаана

  /Гүйлгээний утга хэсэгт хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг бичих/

2

Эмчилгээний гоо засал

200.000 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг

3

Эмийн сан

44.000 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг

4

Ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэх үйлчилгээ

20.000 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг

 

Бусад мэдээ