ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ХҮСЭХ, ЧИГЛЭЛ НЭМЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ХҮСЭХ, ЧИГЛЭЛ НЭМЭХ

  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн  хүсэлтийг www.tzmoh.gov.mn бүртгэл, зөвшөөрлийн цахим хуудсаар хүлээн авна.
  • Цахим хуудаст байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэх ба тоон гарын үсэг олгох зөвшөөрөлтэй байгууллагаас тоон гарын үсэг авна. /татвар, нийгмийн даатгалын системд нэвтрэх тоон гарын үсгээр нэвтрэх боломжгүй тул шинээр авна/
  • Цахим хуудаст нэвтрэх, хүсэлт илгээх заавартай системийн гарын авлага цэсээс хэрэглэгчийн гарын авлага-аас уншиж, танилцана уу.
  • Системд бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг 75116420, 77990101(1) дугаарын утаснаас лавлана уу.
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх үйл явц нь 2 үе шаттай.

НЭГДҮГЭЭР ШАТ: Эрүүл мэндийн байгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулна /Эрүүл мэндийн сайдын 2023 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/100 дугаар тушаалын дагуу/

ХОЁРДУГААР ШАТ:  Нэгдүгээр шатанд тэнцсэн хуулийн этгээдийн бэлтгэсэн ажлын байранд хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллаж, дүгнэлт гаргана. Эмнэлэг, эмийн сангийн ажлын байр нь үйлчилгээний зориулалттай байр байхыг анхаарна уу.

Ажлын байрыг бэлтгэхдээ дараах стандартын дагуу бэлдэнэ.

  1. Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6673:2017
  2. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095: 2017
  3. Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015
  4. Ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ MNS 5161-3:2002
  5. Сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2019
  6. Сувилахуйн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6755:2019
  7. Сэргээн засах төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6801:2019
  8. Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013
  • Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу ажлын байр нь үйлчилгээний зориулалттай байх шаардлагатайг анхаарна уу.

 

 

Бусад мэдээ