Нээлттэй ажлын байрны зар

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2021.06.14

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

 

100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:

         1.   Архивын эрхлэгч

         2.   Хүний нөөцийн ажилтан

         3.   Нян судлалын эмч /Бактериологич эмч /Эмнэл зүйн эмгэг судлаач эмч/

         4.   Клиник био химийн эмч

         5.   Лаборант

         6.   Эмчилгээний сувилагч /Өдрийн эмчилгээний сувилагч/

         7.   Мэс заслын эмч

         8.   Дархлаажуулалтын сувилагч

         9.   Дотрын эмч

      10.    Мэдрэлийн эмч

      11.    Мэдээлэл технологийн инженер

      12.    Эрүүл мэндийн эдийн засагч /АШУҮИС төгссөн/

      13.    Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

      14.    Хөнгөвчлөх эмчилгээний эмч

 

Дамбадаржаад байрлах Салбар амбулатори 2-т:

1.    Эх баригч бага эмч

 

Дамбадаржаад байрлах Сувиллын газарт:

 

1.    Хөдөлгөөн засалч

2.    Дотрын эмч

 

Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:

-       Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-       Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай

-       Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах

-       Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай

-       Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах

 

Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.

Бүрдүүлэх материал:

-       Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)

-       Иргэний үнэмлэхийн хуулбар   

-       Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

-       Намтар

-       Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

-       Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808

Бусад мэдээ