Тамхи худалдах үйл ажиллагааг эрхлэх талаар болон ажлын байрны дүгнэлт гаргуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1. Ажлын байрны дүгнэлт хүссэн албан бичиг, өргөдөл /оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээний хуулбар;

4. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон зураглалыг дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт бичигтэй байх.