ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД

Үнийн санал ирүүлэх тухай

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын 2022 онд хэрэглэх зарим эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч байгууллагуудыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу сонгон шалгаруулж, шууд гэрээ байгуулах тул үнийн саналаа холбогдох материалуудын хамт бүрдүүлэн ирүүлж оролцохыг урьж байна. Үүнд:

• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

• Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

• Татварын ерөнхий газрын "ХУР" системийн тодорхойлолт

• Нийгмийн даатгалын ерөнхий газрын "ХУР" системийн тодорхойлолт

• Нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний сертификат

• Эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх дуусаагүй ажил байгаа бол

захиалагчаас тодорхойлолт ирүүлэх

• Санал болгож буй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх банкны баталгаа ирүүлэх

 

Үнийн саналын материалыг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11.00 цаг хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Ганбаатар хүлээн авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Нийслэлийн Засаг захиргааны V байр, С.Лхагвасүрэнгийн гудамж

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас: 77990101-3

Жич: Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг хавсаргав.

Бусад мэдээ