Зорилго
Өсвөр үе, хүүхэд, залуучуудын дунд утаат болон электрон тамхины хэрэглээг бууруулах, хор уршгийг сурталчлан таниулах зорилгоор “Бид эрүүл ирээдүйг сонгож байна” гар зургийн уралдааныг 13-17 насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.
Сэдэв
Утаат болон электрон тамхины хор хөнөөлийг сурталчилсан, тамхинаас гарах, татгалзахад уриалсан,
Хамрах хүрээ
13-17 насны хүүхдүүд зөвхөн 1 ангиллаар оролцоно.
Тавигдах шаардлага
Уралдаанд оролцох бүтээл нь бүх төрлийн тамхины хор хөнөөлийг сурталчилж таниулах зорилгыг агуулсан байна. Хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд интернэт, ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй.
Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан А3 форматын /42х59.4 см/ цаасан дээр зурна. Зургийн ар талд овог нэр /бүтнээр/, хүйс, дүүрэг хороо /аймаг, сум/ сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ. Мөн зургийн баруун доод өнцөгт өөрийн нэр болон бүтээлийг зурж дууссан хугацааг бичиж болно.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг бүртгэн нийслэлийн Эрүүл мэндийн газар болон цахим сүлжээнд байршуулна. Мөн олон нийтэд түгээж, утаат болон электрон тамхины эсрэг сурталчилгаанд ашиглана.
Бүтээлийг ирүүлэх хугацаа
Бүтээлийг 2023 оны 12 дугаар сарын 15-наас өмнө нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлнэ.
Бүтээлийг шалгаруулах
Нэгдсэн шалгаруулалтыг шүүгчид 2023 оны 12 дугаар сарын 20-ны дотор хийж дүнг олон нийтэд зарлаж шагналыг гардуулна.
Шагнал
Эхний 3 байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
I байр 250.000₮, II байр 150,000₮, III байр 100.000 ₮
Зохион байгуулагч
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Хүлээн авах хаяг
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 3 дугаар байр. 210 тоот өрөө, what3words: ///ариухан.бодис.хөөрхөн
Утас: 77990101-1-8
Цахим хаяг: www.emg.ub.gov.mn
FB: Нийслэлийн Эрүүл мэндийн газар