Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 04 дүгээр сараас Монгол улсын хэмжээнд эмийн жорыг цахимд шилжүүлээд байна.
- Эмийн бүртгэлийн мэдээний санд бүртгэгдсэн, жортой болон жоргүй олгох эмийг цахимаар бичих боломжтой.
- Сэтгэцэд нөлөөт болон мансууруулах эмийг цахимаар бичихээс гадна ногоон болон шар ташуу зураастай цаасан жорын маягтад давхар бичнэ.
- Иргэн цахим жорын үйлчилгээг E-mongolia платформд нэвтрэн "Эрүүл мэнд цэс"-ийн "Эмийн жор" хэсгээс сонгон харах боломжтой.
Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй эмийн сан болон эрүүл мэндийн байгууллагууд цахим жор бичилтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана уу.