Хувийн шүдний эмнэлэгүүдийн анхааралд

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн хүүхдийн шүдний эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийг нийслэл Улаанбаатар хотод 10, 11 дүгээр сард зохион байгуулахаар болсон.

Тус үзлэгийг хийх шүдний эмч, эмчийн туслахыг чадавхжуулах сургалт 2024 оны 10 дугаар сарын 02-ны Лхагва гарагт ЭМЯ-ны Б танхимд зохион байгуулагдана. Сургалтад өөрийн эмч, эмчийн туслахаа оролцуулсан хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд энэхүү үзлэгийг хийх боломжтой болох юм. Иймд энэ үзлэг хийх боломжтой хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд эмч, эмчийн туслахын бүртгэлээ Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбооны undrakh.e1656@gmail.com (Утас:88001656) хаягаар яаралтай бүртгүүлнэ үү.

 

Бусад мэдээ