Коронавирусын халдварын хөнгөн тохиолдлыг эмчлэх эмнэлэг, тусгаарлах байранд дараах ажлын байранд гэрээгээр ажиллуулна.


Коронавирусын халдварын хөнгөн тохиолдлыг эмчлэх эмнэлэг, тусгаарлах байранд дараах ажлын байранд гэрээгээр ажиллуулна. Үүнд

-       Хүний их эмч

-       Сувилагч

-       Нийгмийн ажилтан

-       Үйлчлэгч

Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:

-       Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-       Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай

-       Ажлын ачаалал дааж, гэрээний хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах

-       Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачилгатай

-       Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах

 

Гэрээт ажлын байрыг сонирхсон ажил горилогчид дараах материалыг бүрдүүлэн  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.

Бүрдүүлэх материал:

-       Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)

-       Иргэний үнэмлэхийн хуулбар   

-       Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808

Бусад мэдээ