2021.01.11
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч, сувилагч тусгай мэргэжилтэн нарыг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:
1. Хүний нөөцийн ажилтан
2. Статистикч
3. Эм зүйч
4. Архивын эрхлэгч
5. Сургалтын менежер
6. Хөнгөвчлөхийн эмч
7. Мэс заслын эмч
8. Гэмтлийн эмч
9. Дотоод шүүрэл, булчирхайн эмч
10. Хоол зүйч
11. Дурангийн эмч
12. Бактериологийн лабораторийн эмч
13. Клиник, биохимийн лабораторийн эмч
14. Лаборант-3
15. Дархлаажуулалтын сувилагч
16. Сүрьеэгийн сувилагч
17. Эмчилгээний сувилагч
18. Хөдөлгөөн засалч
19. Үйлчлэгч
Дамбадаржаад байрлах Салбар амбулатори 2-т:
1. Эх баригч бага эмч
Дамбадаржаад байрлах Сувиллын газарт:
1. Нярав
2. Сэргээн засах эмчилгээний сувилагч
3. Хөдөлгөөн засалч
Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:
- Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Намтар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808; 99712131